P2016-02-11 - Бичин жилийн анхны бодол
Муу нигуурт гэх бичин жилийн сар шинийн мэндийг бурхны олон үрс, тэнгэрийн олон үрс, элбэрэлт аав ээжийн үрс та бүгдэд хүргээд сав дүүрэн хоолтой, санаа дүүрэн ажил үйлстэй, гал нь илчтэй, сэтгэл бүтэнтэй, алаг үрс нь эрүүл цовоо, өтгөс буурал нь ухаан саруул, залуус хойч нь цог золбоотой, бага балчир, идэр залуус, ахмад буурлууд, төр түмэн олон минь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой сайхан байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Нар нь налайгаад, хүн зон нь үндэсний бахархал болсон гоёлоо өмсөөд, мишээл татуулан бүгд л дээдийн дээд үг болсон ерөөл хэлэлцэн байх нь хүндэтгэм сайхан сана...
|
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2015-01-16 - Хоосонгүй хоосон
Өнөөдөр бүх зүйл энгийн хэрнээ уйтай бас таамаглашгүй тааварлашгүй гэрэлтэй ч сүүдэртэй мэдрэмтгий хэрнээ ухаангүй тийм л ертөнцөд бид амьдарч ажиллаж туулж өнгөрүүлж байх шиг ээ. Нэгэн өдөр тэнгэрт нисдэг байхад нэгэн өдөр газарт доголж явах нь бас л нэг туулж өнгөрүүлэх ёстой зүйлийн нэг үү? Сэтгэл баясч явахад харанхуйд урагшлах тэмүүлэлгүй болтлоо сэтгэлийн гэрэл гэгээ унтарч урам хугарахыг заавал үзэх тавилантай юу. Бурхан хүн бүрт даах хэмжээгээр нь зовлон өгдөг гэдэг ч гэлээ хүн өөрөө оноогдсон тэр бэрхшээлийг улам хүндрүүлдэг үү. Энэ бүхний эцэст нэг л үгийн утгыг би мэдэж ойлгох ...
|
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2013-02-18 - Бөднө шувууны өндөг
Бөднө шувууны өндөг идэх их сайн гэж сонсоод сар шахуу хэрэглэж үзлээ. Эрэгтэй хүн бол 2 ширхэгийг түүхийгээр нь ууж хэрэглэнэ. Эмэгтэй хүн 4-6 ширхэг, хүүхэд 4 ширхэгийг чанаж идэх ёстой юм билээ. Өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэх ёстой. Заавар дээрээ 5 минут чанана гэсэн байсан ч миний хувьд 2-3 минут чанахад хангалттай сайн болдог юм байна лээ. Үр дүн нь үе мөч, цус төлжилт, дархлаа дэмжих, бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж хүний бие махбодиос хүнд металлыг гадагшлуулна. Мөн идэвхтэй хэлбэрээр агуулагдсан Д ...
|
Сэтгэгдлүүд: (11) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2010-09-01 - Такси баригч
Амьдрал сайхан, Амьдрах бүр сайхан гэсэн үгийг хэн нэгэн хэлсэн байдаг билээ. Нэгэн андын блог дээр хүртэл байдаг. Инээмээр санагдсан цагтаа инээ, уйлмаар байвал уйл. Инээх ч тэнхэл хүрэхгүй цаг ирвэл яана. Хэзээ хойно хадан гэрийн хаалга тогшин хүлээх зуур харамсаад ч барахгүй гэмшвэл яана. Нуршилгүй нэгэн өгүүллэг тавьяа. Нэмж хасалгүй тэр хэвээр нь энд үлдээе. Таалагдана 100 хувь. Энэ дуу, өгүүллэг хоёр яг л нэг санааг илэрхийлээд байх шиг. Урд шөнө vнэхээр чанга хоносон бололтой. Чанга гэдэг нь хvйтэн гэсэн vг л дээ. Энэ жилийн өвөл миний санах бусад жилvvдийн өвлөөс ил... |
Сэтгэгдлүүд: (29) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2010-02-03 - Амьдрал үргэлжилсээр
Амьдрал үргэлж сайхнаараа Аясыг нь олоод алхааг нь тааруулаад эн тэр гээд дуу байдаг шиг амьдрал ч бас нэх хүүхэлдэйн кино шиг сайн сайхан байдаггүй гэдгийг одоо хүртэл ухаараагүй л явна. Яахуу дээ ухаан орсон цагаас эхлээл тэгнэ ингэнэ гээл мөрөөдөж эхэлснээс бус тийм юм болуул тэгнэ ийм юм болуул ингэнэ гэсэн эрсдлийн талаар А ч байхгүй амьтан. Одоо тэгээд эерэг тал нь биелээд эхэлхийн цагт сөрөг тал нь дагаж ирэх нь яалтайв. Орой гэр лүүгээ яардаг, өглөө ажил руугаа яардаг хүнийг хамгийн жаргалтай хүн гэж хаа нэгтэйгээс уншсийм байна. Тэр нь ч арай юу юм бэ, орчин үед бол “Хэр... |
Сэтгэгдлүүд: (8) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2010-01-09 - Газар хөдлөлт боллоо
Дөнгөж сая хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаал дэлгэцрүүгээ анхаарлаа хандуулаал байж байтал яаваа таминь ээ.. Байшингийн хана тааз шал тэр чигтээ түчигнээд л, яг л кинон дээр гардаг шиг л тавилга сэлт хамаг юм хангир жингэр гээд л явчихлаа. Өрөөнд хамт суудаг дүү хүү бид 2 өөд өөдөөсөө гайхсан асуусан харцаар хараад тэрүүхэн хэсэгтээ юу болоод өнгөрснийг ч ойлгосонгүй. Тэгж байтал хажуу өрөөнийхөн орж ирээд сая юу болов эн тэр гэцгээн шуугилдаж байтал нөгөө талын өрөөний охин хоолой нь зангираад, сандарчихсанорж ирээд, өрөөндөө ганцаараа сууж байсан чинь түчигнээд байхаар нь ширээн д...
|
Сэтгэгдлүүд: (13) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-12-18 - Шинэ жилийн үлгэр /зүгээр л унш даа/
Тэвчсэнгүй ээ, дусал ниламс унагагаад хаясөөн.. -Ээжээ аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Удахгүй шинэ жил боллоо ш дээ! Би модоо засаад хүлээгээд л байхад.. гэж хүү хошуугаа цорвойлгон байж асуулаа.Хүүгийн энэ асуултанд эхийн сэтгэл ахиад л өмрөх мэт болж,нүдэн дээр гарч ирсэн нулимсаа дотогшоо хүчлэн залгиад -Mиний хүү багшийнхаа үгэнд сайн ороод, хоолоо идээд мундаг байх юм бол аав нь хурдан ирнэ шүү дээ гээд толгойг нь иллээ.. Хүү энэ жил аав минь заавал ирнээ гэж итгэж байлаа..Учир нь төрсөн өдрийн лаагаа үлээхдээ хүслээ шивнэж, өнгөрсөн шинэ жилийн баяраар өвлийн өвөөгөөс – Aaвыг минь хур... |
Сэтгэгдлүүд: (10) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-12-03 - "Тайчигч хулгайч хоёр"
"Тайчигч хулгайч хоёр" ном худалдаанд гарлаа. Энэхүү номонд нэгэн цагт тайчигч хэмээх гуншинтай нэгэн бүсгүйн талаар хүүрнэн өгүүлсэн энэ хүү зохиол түүхийгээрээ байхдаа л олны анхаарлыг татаж байсан. Үүний дараагаар хатуу газрын хаалга татаж явсан зартай хулгайчийн амьдралын зам тайчигч хэмээх тэрхүү бүсгүйн амьдралын замтай огтлолцсоноор энэхүү зохиол бүүр ч их сонирхол татаж билээ. Нийгэмд хог шаар мэт үзэгдэж байдаг тэдгээр хүмүүс амьдралыг ямар шилний цаанаас харж байдаг бол? Тэд хүмүүстэй хэрхэн ойлголцдог бол? Тэд цэвэр ёс суртахуунтай хүмүүс мөн үү? гэх зэрэг асуултуудын ха...
|
Сэтгэгдлүүд: (10) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-11-25 - Анхаар, вирус
Хэд хоногийн туршид мессенжрээр бас мэйлээр таны таньдаг хэн нэгнээс video, зураг үзэх урилга линкүүд ирж байгаа бол бүү нээгээрэй, бүү ороорой. Ялангуяа хэн нэгнээс доорх зүйлүүд ирвэл битгий хүлээж аваарай: You might get upset at me for sending you this picture... But you HAVE to see it http://img274.nimageshack.info:88/img274/9502/MVC-Picture0011.JPG.zip * * * This looks like you EViL twin! OMG, you gotta see it! http://img274.nimageshack.info:88/img274/9502/MVC-Picture0011.JPG.zip * * * Can I please upload this picture of you into my new photo album? http://img274.nimageshack.i... |
Сэтгэгдлүүд: (12) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-11-19 - Онцгүй шөнө
Урьд шөнө юу болоод өнгөрчив өө. Аавын дүү ньэхнэртэйгээ нийлчээд ээжийг маань хайруулын төмрөөр хайраад байна, тэр цааны аавыг минь хүлээд газарт хэвтүүлчиж гэж зүүдлээд, яг л өнөө орхидос кинон дээр гардаг шиг. Пээ базарваанийн хумпад. Яасан аймшигтай байсан гээч киноноос аймшигтай. Би ч орилж хашхирч ээжийгээ зуурч аваад тэр 2той хэрэлдэн уралцаад өнөө хайруулын төмрийг нь булааж аваад өөрсдийнх нь нүүр лүү цохих гэж үзээд, ёоёо ёстой аймшигтай. Тэгснээ гэнэт эзгүй хээр гэрийн хоосон хананы дунд би ганцаараа эмгэн болчихсон зогсож байхын. Тэгжийснээ гэнэт аймаар баян болчихсон нэг ...
|
Сэтгэгдлүүд: (31) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-11-18 - хавирга руу хатгаад өө
За гахай нохой шувуу оготны ханиадыг далимдуулан хүмсүүдийн хоолой амны ханиад бас дарангуйлжийнаа. 2 жилийн өмнө яг өдийд л дөө, шөнө унтжийсан чинь нэг талын хавирга руу часхийтэл хатгадаг байгаа. Маргааш нь дахиал гэнэт хатгалаа өө дуракаа, зүрхий дох билүү юувлээ, шигдээс ч билүү, хий ч билүү нэг тийм өвчтэй болцым байхдаа копээ гэдэг цайгаа багасгахаас ухааны юм бодоод тэр өдөр копээ уусангүйээ. Гэтэл яаваа таминь ээ, өнөө хатгалт дахиад л.. Бүр олшрох янзтай ойр ойрхон хатгалаа. Сүүлдээ бүр унтаж чадахаа байлаа. Хэвтэхээр л хатгаад босоод явахаар зүгээр, инээхээр бас хатгаад ёсто...
|
Сэтгэгдлүүд: (7) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-11-16 - жавхлан үнэн үү
Ntv сувгаар гардаг ''Үнэн үү'' talk show нэвтрүүлэг байнаа байна. Давстай чинжүүтэй градустай асуултуудаар булаад түнтийтэл нь, минчийтэл нь, бүлтийтэл нь, унгас алдтал нь ам алдуулж, нэвтрүүлэгт оролцсондоо харамстал нь барьц алдуулдаг энэ нэврүүлэгт олны танил зөндөө л хүмүүс оролцож байсан. Ихэнх нь барьц алдаж супер банталтын байдалд орж шилээ маажиж, хөлөө савласаар байгаад л гардаг. Тэдний нэгэн адил Самандын Жавхлан XI сарын 15-ны дугаарт оролцохыг нь үзэв. Өнөө обручикаа зүүхээ больчиж. - Итали явна барина гээл нэг хэсэг шуугиад байсан, яагаад таг болчивоо? гэхэд гадныхан биднийг... |
Сэтгэгдлүүд: (42) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-11-06 - Internet Ба зарим нэг зүйлсийн талаар
***Internet (Interconnected Networks) Интернэт нь стандарт IP протоколыг ашиглан өгөгдлийг дамжуулах боломж бүхий дэлхий даяар тархсан харилцан холбогдсон сервер болон компьютеруудын өргөн сүлжээ байдаг. Өөрөөр хэлбэл бүх дэлхийг хамарсан тоон мэдээлэл дамжуулах нэг сүлжээ юм. Интернэтийг сүлжээнүүдийн сүлжээ хэмээн нэрлэж болох бөгөөд уг сүлжээнд нь улс, хот хоорондын, соёл, боловсрол, бизнес болон засгийн газрын гэх мэт хэдэн сая сүлжээнүүд орсон байна. ***IP хаяг (Internet Protocol address) Сүлжээний төхөөрөмжүүд (computer, switch, router, server, printer, fax, IP phone г.м) сүлжээнд нэг нэгийг... |
Сэтгэгдлүүд: (10) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-11-05 - Компьютерийн сүлжээ гэж юу вэ
Компьютерийн сүлжээ гэдэг нь хоёр болон түүнээс дээш тооны компьютеруудыг хооронд нь холбох холболтын систем юм. Холболтын төрлөөр нь Компьютерийн сүлжээг хамрах хүрээгээр нь дараах хэсгүүдэд хуваана: a. PAN (Personal Area Network) PAN (хувь хүний сүлжээ) гэдэг нь хүний эргэн тойронд бага зайд үүсэх сүлжээг хэлнэ. Энэ сүлжээнд компьютерт холбосон утас, принтер, факс болон USB, IrDA, Bluetooth-ээр холбогддог төхөөрөмжүүд орно. b. L... |
Сэтгэгдлүүд: (47) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-10-30 - Нэгээд насны ойн баяр
Өнөөдөр миний төрсөн өдрөө Үеийн блогууд минь манайд цугларлаа Өнөөдөр би мэндэлсэн өдрөө Үеийн андууд минь манайд бөөгнөрлөө.. Дадара- да-да-да да, дм-др-им дин-дин-дин Блог минь амьтайсан бол ингэж дуулах байсан байх дөө. Зарим хүмүүс блогийн ой гэнгүүтээ блогоо биш өөрийгөө баярлуулчихдагийн байлээ. Би тэгэхгүй ээ, блог минь чамтайгаа бялуу хуваагаад, хундага тулганаа за. А бас нээрээ миний дүүгийн төрсөн өдөр нь шүү дээ, хараал ид гэж. Өнөөдөр ч давхцалдаантай өдөр байна даа, яана л даа. би ч тэгээд баяр ёслол болохоор хөөрсөндөө гар дээрээ суниагаад, төмс арилгаад унадаг хог байгаан. Бие... |
Сэтгэгдлүүд: (26) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-10-29 - Яах гэж блог бичдэг юм бэ
Яах гэж? -Стрээсээ тайлах гэж -Бодол саналаа хуваалцах гэж -Найз нөхөдтэй болох гэж -Мэдээ мэдээлэл түгээх гэж -Өөрийн сонирхлоо хөгжүүлэх гэж -Зах зээлд ашиглах гэж// зар сурталчилгааны маягаар -Хэн нэгэнд тус дэм болох үүднээс -Хэн нэгний чихийг хонхдох гэж// нийгэм дэх үйл явдал гэх мэтчилэн хүн бүр яг яах гэж блог хөтөлдийн гэхэд янз бүр л хариулна. Эцсийн дүндээ нэг нэгнээ танихгүй ч гэсэн, зүс царайгаа мэдэлцээгүй ч гэсэн блог гэдэг зүйлийн цаанаас хаалт боолт, шүүлтүүргүйгээр харилцан хүүрнэлдэж, зөвшилцөн ойлголцож, бие биенийгээ эчнээ таньж эхэлдэг. Өөр өөрийн зорилготойгоор блог нээдэ... |
Сэтгэгдлүүд: (38) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-10-27 - Сонин л юм, хачин л юм
Дээхнэ ''Хорвоогийн сонин хачин'' гээд нэг үнэн худлаа нь мэдэгдэхгүй гаж донтой сонин гардаг байсандаа, та нөхөд санажийнуу гүй юу. Тэгсэн одоо нетээр бас үнэн ч юм шиг худлаа ч юм шиг, айлгаад ч байгаам шиг ичээгээд ч байгаам шиг, сүрдүүлээд ч байгаам шиг сүхдээд ч байгаам шиг тоо ''мэдээнүүд'' байнаа байна. Жишээ нь ингэжийн шд, аан гээд уун гээ, тэр тоо баримтыг нь би дор дор задлан шинжлэх гэж үзлээ Хvний зvрх жилд 36.800.000 удаа цохилдог // аймар элэгддэг байх нь ээ, кофе уухаа больноо. хүнд дурлаад байвал удкуу талийгаач болохым б... |
Сэтгэгдлүүд: (7) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-10-15 - Цас+утаа=?,
Цас ороод л, малгайлаад л өнөөдөр чинь харин гараад тааралдсан хүнийг угаачмаар өдөр байна уу гүй юу, бусдаараа бол ч нэх баясаад бахархаад байх юм алга доо. Цас орохоор гутарсандаа улаан хоолойгоо утаад унадаг нөхөр байгаан би. Гэхдээ яахуу хорвоогийн жам юм хойно ордог юм ороол, хөлддөг юм хөлдөөл, гэсдэг юм нь гэсээл эхлэхийм хойно. Цас орохтой уялдаад нүүрснийх нь балиар заваан утаа нь Улаахан хотыг минь яг л шартсан хүний царай шиг болгоо хаячнаа бас. Одоо тэгээд чухам л бяд чинь утаагүй түлш, шахмал, наалдмал түлш эн тэртэй болжаагаа туршжаагаа гээд хашхираад байсан гаруудын ид ш...
|
Сэтгэгдлүүд: (7) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-10-07 - Гаж донтонгуудын давхцалдаан
Өнөө өглөө гэрийн дэлгүүрт ороод цай сахар авах гээд ортол эр эмгүй хөгшин залуугүй үс нь сэгсийсэн, хувцас нь сундуйрсан, ам нь бүүнкэрлчихсэн, нүд нь улаан гэж яаваа, гартиглачихсан, цусгүй цагаан царайтай хүмүүс л хаа нэгтэйгээс ирсэн зомбинууд аятай чив чимээгүй биенийгээ мөргөчих шахан чимээгүйхэн хөлхөлдөнгөө ямар нэг юм хайгаад нэгжээд байх шиг байнаа. Бодуул шар тайлах, гэдэс цатгах, амны цангаа гаргах, толгой тархины гажуудалыг зогсоох юм л хайжаагаа бололтой. Өчигдөр дэлхий ертөнцийн сүүлчийн өдөр байгаагүй л байлтай, энэ хүмүүсийн гаж дон яагаад хөдөлчихдөг байнаа. Дашбал...
|
Сэтгэгдлүүд: (12) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |
P2009-10-02 - Юу ч гэхүү
Өнөөдөр нэг л бүрхэгхэн байнаа. Нэг андын эмээ нь талийгч болсон. Бас нэг андын багын найз нь бас л талийгч болсон байхын. Хоёулаа өнөө өглөө шүү. 1998 оны энэ өдөр ардчилалын алтан хараацай С.Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан..Яачихсан өдөр вэ. Хичнээн олон хүн үүнд итгэж чадахгүй гансран суугаа бол. Үхэл гэдэг зүйл хэнийг ч цаг нь болсон ч бай гүй ч бай дураа хүрвэл хэзээ ч хамаагүй дуртай цагтаа аваад л явдаг нь шударга бус мэт. Өглөөнөөс хойш одоо хүртэл утсаа аваад эмгэнэл илэрхийлэх зүрх хүрэхгүй л сууна. Ирсний хойно явдаг нь жам ч гэлээ бурхан өгсөн шигээ буц...
|
Сэтгэгдлүүд: (0) :: Сэтгэгдэл бичих :: Бичлэг |